IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Харин О.Мөнхжинг цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өнгөрөгч Баасан гараг /2023.03.10/-т шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр /2023.03.13/ яллагдагч О.Мөнхжинд холбогдох шүүх хуралдаан явагдаж, шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.