Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд

Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг устгасан нь тогтоогджээ

Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажлын явцад шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар АТГ-аас мэдээлсэн.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний гэх хэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа учир нэлээд хугацаа орохоор байгаа. Мөн ажлын цар хүрээ өргөн байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгч нар хичээн ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр шалгалтын ажиллагааг явуулж байна. Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар 11 мянган гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

ШУУРХАЙ: IHC койныг гаргагч О.Мөнхжинг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр өнөөдөр гарлаа
ШУУРХАЙ: IHC койныг гаргагч О.Мөнхжинг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр өнөөдөр гарлаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.