Улаанбаатар хотын авто замын ачаалал, бөглөрөл нь нийслэллд замбараагүй газар олгож, төлөвлөлтгүй олон барилга барьсантай холбоотой гэж ихэнх иргэд тайлбарладаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн /2023.03.15/ Засгийн газрын ээлжит хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нийтийн эзэмшлийн газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудын жагсаалтыг гаргаж Засгийн газрын хуралд танилцуул” гэсэн чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд өгсөн.
Тэгвэл “Нийтийн эзэмшлийн газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудын жагсаалт"-ыг Барилга хот байгуулалтын яаманд гаргаж буй аж. Одоогоор нэрсийг нэгтгэж дуусаагүй байна.