Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Нүүрсийг биржээр худалдаалж эхлээд байгаа. Биржээр бүтээгдэхүүн худалдахтай холбоотойгоор өрсөлдөөн бий болж байна. Хоёрдугаарт, хил нөхцлөөр нүүрсээ борлуулж байгаа. Гурван ААН өнөөдрийн байдлаар 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байгаа. Нэг тонн нь 100 орчим ам.доллараар зарагддаг байсан нүүрсийг 180 орчим ам.доллараар зарж байна. Биржээр зарагдаж буй нүүрсийг саадгүй гаргах тусгай гарцуудыг бий болгохоор ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай. Бүртгэгдсэн гэрээний дагуу нүүрсийг тээвэрлэлт хийх ажлыг хийнэ " гэв.
Нэг тонныг нь 100 орчим ам.доллараар зардаг байсан нүүрсийг биржээр 180 орчим ам.доллараар зарж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.