Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд

Төрийн байгууллагатай холбоотой тулгарч буй хүндрэл, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаар бизнес эрхлэгчдээс санал авч байна Мэдээ  2023-04-07

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бүрдүүлэх, “хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх”, “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх”, "төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх” зэрэг олон зорилт дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдээс санал авч буй юм.
Саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт албан тоотоор, [email protected] цахим шуудангаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 51262046 тоот дугаараас лавлаж болно.

#ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо‼️
#ШУУРХАЙ: Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо‼️
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.